Д.Родман Ким найзынхаа гэр бүлийн тухай ярьжээ

img

  Америкийн сагсан бөмбөгийн од Деннис Родман Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн тухай ганц нэг үг ярьжээ. Тэрбээр Ким даргад Жу Э гэдэг нэртэй бяцхан охин байдаг гэсэн байна. Родман “Guardian” сонинд “Ким Чен Ун нь сайн эцэг, сайхан гэр бүлтэй. Би түүний гэр бүлтэй далайд амарсан. Би Чу Э-г гар дээрээ өргөж эхнэртэй нь ярилцсан” гэжээ. Түүнээс Кеннет Бэйн тухай асуухад “Энэ миний хэрэг биш” гэж хариулсан байна. Кеннет Хойд Солонгост Пэй Жун Хо нэрээр олонд танигдсан 2012 оны  11 дүгээр сард баривчлагдсан юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
нэг хүний нэрийг 3 тал мөр бичээд алдах юм. энэ мэдээг чинь хүн түрүүлж бичих гээд байгаад байсан юм уу? Од гэдэг сэтгүүлч байнга л тэнэг тэнэг алдаа гаргасан байх юм.
2013-09-10