Интернэтээр цуу яриа дэгдээвэл шоронд хорино
Хятадад интернэтээр элдэв юм “бурвал” шоронд хорих хууль мөрдөгдөж эхэллээ. Шинэ хуульд зааснаар 500 гаруй удаа постолсон. 5000 гаруй хүн энэхүү цуу яриаг уншиж танилцсан бол гурав хүртэл жил шоронд хорих ял ногдуулна. Мөн элдэв үндэсний үзлийг хөөргөж, турхирсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ.
Эрх баригчид энэхүү хуулийн тухай нийгэмд тайлбарлахдаа интернэтээр тарж байгаа дээрх мэдээлэл “хариуцлагагүй цуу яриа” тул ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн тайлбарлажээ.
Хуульд амиа хорлохыг дэмжсэн, айлган сүрдүүлсэн хэлбэрт ч эрх чөлөө хасах заалт байгаа аж. Энэхүү хуулийг төрийн өндөр албан тушаалтнуудыг ихээр шүүмжлэх болсны дараа гаргажээ. Сүүлийн долоо хоногт хэд хэдэн сэтгүүлчийг цуу яриа тараасан хэмээн баривчлаад байгаа гэнэ. Мөн дөрвөн хүнийг Хятадын сошл сүлжээ weibo-д тавьсан мэдээллийн нь төлөө өөрөөр хэлбэл эрх баригчдад таагүй хандсан хэмээн саатуулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ