Ч.Ганхуяг, Б.Болдсайхан эмч нар цагдаад мэдүүлэг өгнө
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Төрийн ордон руу салаавч гаргаж зогссон “Талх” Ч.Ганхуяг, Б.Болдсайхан эмч нар цагдаагийн газарт дуудагджээ. Хэдийгээр тэдэнд эрүүгийн хэрэг эсэх нь тодорхойгүй ч өчигдөр хоёр цагдаа очиж, байцаалт авсан байна. Мөн өнөө өглөө цагдаагийн байгууллага дээр ирэх албан ёсны зарлан дуудах хуудас өгөөд явсан талаар эмч Б.Болдсайхан өөрийн твиттер хуудсандаа бичиж үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өмнө ажлаа хийж байсан албан хаагчийн өөдөөс салаавч гаргаад нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ