Төрийн ордны хойд замаар хувийн машинтай зорчихгүй

img

Төрийн ордны хойд талын зогсоолд ажилчдын хувийн унааг зорчуулахгүй байх шийдвэрийг ордны Хамгаалалтын албанаас гаргажээ. Учир нь тэнд зөвхөн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн автомашиныг байрлуулах зориулалттай юм байна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ Төрийн ордны хамгаалалтын албаныхан мэдэгдэж байна.  Тиймээс ажилчид баруун хойд болон зүүн хойд талбайд хувийн автомашинаа байрлуулах аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunnu:
Er ni 2, 3 avtobus avaad zuuchihuj boldoggui yum uu...
2013-09-10