ГССҮТ-н хашаанаас хүний араг яс олджээ
Сүүлийн үед хэн болох нь танигдахгүй цогцос олдох явдал багагүй гарах болсон. Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн 7-р хороонд байрлах Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн хашааны хаалганы зүүн талд байрлах дулааны сувгаас нэр, хаяг, нас, хүйс тодорхойгүй хүний удаж хатсан араг яс илэрчээ. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа бөгөөд хэрэг хэзээ гарсан, цогцос хэр удсан, хэд орчим насны хүн байсныг тодруулахаар шинжээч томилогдон ажиллаж байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ