Х.Даваадорж: Европ стандартыг Монголд нэвтрүүлнэ

.
Хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсаас ЕХ-нд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Даваадоржоос зарим зүйлийг тодруулсан юм.
.
-Хамтарсан хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байна вэ?
- Европын комиссын дэд Ерөнхийлөгч, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштон манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны барим бичигт гарын үсэг зурсан. Үүгээр хоёр талын хамтын ажиллагаа тодорхой болсон. Өнөөдрийн болж байгаа энэхүү хуралдаан уг баримт бичгийг зурсны дараагаар болж байгаагаараа онцлог. Түүнчлэн баримт бичгийг хэрэгжүүлэх анхны алхмыг хийж байгаагаараа чухал үр дүнтэй. Баримт бичигт туссан зүйлүүдээс эхний ээлжинд ямар ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна. Улс төр, эдийн засгийн хүрээнд зогсохгүй соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт хамтран ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоон сард ЕХ-ны хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дарга манай улсад айлчилсан. Айлчлалаар Монгол Улстай ямар ямар чиглэлээр хамтран ажиллах вэ? гэдгээ судалсан байгаа.
.
-Эхний ээлжинд ямар чиглэлээр ажиллахаар ярилцаж байна вэ?
-Эхний ээлжинд манай улсад Европын стандартыг нэвтрүүлэхээр хэлэлцэж байна. Цаашдаа Европын стандарт нормыг Монголд нэвтрүүлээд явна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ