Н.Түмэндэмбэрэл батлан даалтад гарчээ

img

  Албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригт  батлан даалтад гаргажээ. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар, өмгөөлөгчийнх нь хүсэлтээр суллагдсан байна.   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн  тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.   Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм. Өдгөө уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаад байгаа.  Ингэхдээ  албан тушаалын хэрэг хэмээн үзэж харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

UuuPpo:
Olsoj uheh gej bga zon doo Hun ovdoj zovj bga humuusiin emchilgeenii mongo hulgailj bga ymnuudiig buudan a.lva.l taarna
2013-09-11
Turmunkh:
Tzaatzaar av
2013-09-11
xa xa:
xalzan tolgoigii n xaga avchixgy daanch de
2013-09-10
Хммттт:
Ингэх гээд байсан юм гэгчээр МАХН-ын шатдаг байрны том дарга л яваад байсан юмаа. Одоо яахав шунал ихэдвэл шулам болно гэж ялаа үүрч дээ.
2013-09-10
хүрлээ:
муу авилгач хүний үнэргүй ийм муусайн хулгайчийг гаргадаг маш буруу шүү дээ
2013-09-10