
Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн ээлжит рейтинг гарлаа. Тус жагсаалтыг Quacquarelli Symonds компани жил бүр гаргадаг юм. Рейтингийг уламжлал ёсоор Америк, Британийн сургуулиуд тэргүүлсэн байна. Эхний байрыг Массачусетсийн технологийн дээд сургууль, хоёрт Харвард, гуравт Кембрижийн их сургууль оржээ.
Эхний арван байрт, Лондоны их сургуулийн коллеж, Лондоны Хатан хаан коллеж, Оксфорд, Стэнфорд, Йель, Чикагогийн их сургууль, Калифорнийн их сургууль, Принстоны их сургууль бичигдсэн байна.
Рейтингийг зургаан үзүүлэлтээр гаргадаг. Үүнд, академик дундаж, их, дээд сургуулийн ажилтнуудын нийтлэл, багш, сурагчдын тооны харьцаа, төгсөгчдийн ажил эрхэлсэн байдал, гадаадын багш, оюутнуудын тооны харьцаа ордог байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ