Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэлэлцэж, батална

img

  НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон тус байгууллагын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Бангкок дахь бүсийн төв, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Гамшгийн бэлэн байдлын салбар дундын төлөвлөгөөг эцэслэн батлах семинар”-ыг өнөөдрөөс энэ сарын 12-ныг хүртэл Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын байранд зохион байгуулж байна.

6

Энэхүү гурван өдрийн семинар нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх өнөөгийн арга, туршлагыг оролцогчдод таниулах, салбар дундын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо болон Засгийн газар, Хүмүүнлэгийн Баг хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой. Мөн Монгол улс дахь Кластерийн бүтцийг хэлэлцэж, батлах бөгөөд гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлах юм.

6

2009-2010 оны зудын гамшгийн дараа Монгол Улсын Засгийн газар гамшигтай тэмцэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Салбар дундын кластер системийг хэрэглэх шийдвэр гаргаснаар НҮБ, ОБЕГ хамтран бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, гамшгийн үед удирдлага зохицуулалт хийх Хүмүүнлэгийн багийн 12 кластерыг байгуулсан аж.

6

Тэд өнгөрсөн хугацаанд гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөний ерөнхий баримт бичиг, кластер бүрийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөний төсөл болон хүмүүнлэгийн тусламжийг хүргэх аргачлалуудыг боловсруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, мэдлэгийг дээшлүүлэх хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулсан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ