Г.Бошигтод 10 жилийн хорих ял ногдуулжээ
МоАХ-ны дарга асан Г.Бошигтод нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан байна.
Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Б.Хангарьдынхаа аминд хүрсэн юм. Тодруулбал, хувийн таарамжгүй харилцааны улмаас хүүгээ цээжин тус газар нь хутгалж амийг нь хөнөөсөн билээ.
Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэстсээс Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Прокурор хэргийг хянаж үзээд Г.Бошигтын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ