Хойд Солонгосын багийг дасгалжуулна
Америкийн сагсан бөмбөгийн од Деннис Родман Умард Солонгосын сагсан бөмбөгийн багийг дасгалжуулна гэж мэдэгдлээ. “Энэ улс Ким Чен Ун байгаа болохоор бусдыг айлгах ёсгүй. Тэр өөрчлөлт хийхийг хүсч байна. Хэрвээ та бүхэн түүнтэй ойртож нөхөрлөвөл сайн залуу гэдгийг мэдэх болно” гэж ярьжээ.
Родман ирэх 12 дугаар сард долоо хоногийн хугацаатай БНАСАУ-д очиж хоёр орны нөхөрсөн тэмцээний бэлтгэлийг хийх гэнэ. Солонгос, Америкийн сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн Ким Чен Уны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8 мөн 10-нд болох юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ