
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Долоо хоног бүрийн баасан гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Япон улсад айлчлалтай холбоотойгоор ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар Японы иенийн зах зээлд Монгол Улсын хөгжлийн банкнаас үнэт цаас гаргах тухай, Төрийн өмчит компаниудын санхүүгийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авах тухай, Францын гадаад хэргийн сайдын айлчлалын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ