Ургац хураалтад цэрэг, оюутнуудыг дайчилна

img

  “Шинэчилж, шийдье” ээлжит хуралдаан “Өвөлд бэлэн үү” сэдвийн хүрээнд явагдлаа. Хуралдааныг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулсан юм. Хуралдаанд ЭХЯ, ХХААХҮЯ-ны удирдах хүмүүс оролцож мэдээлэл хийлээ. Буудай, төмс хүнсний ногооны хураалт ерөнхийдөө 20 орчим хувьтай байгаа юм байна. Цаашид ургац хураалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж. Шадар сайд Д.Тэрбишдагва төмс, ногооны хураалтаас гадна хадгалах зоорь  хүрэлцээтэй байгаа эсэхийг сонирхож байлаа.  Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил 7000 орчим тонн хүнсний ногоог илүү хураах юм байна.   Нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлсэн байна. Улаанбаатар хотын таван цэгт 12 мянган тоннын зоорь бэлтгэсэн байна. Ногоочдод хөнгөлөлттэй үнээр түрээслүүлнэ гэлээ.  Энэ жилийн ургац хураалтад 2500 гаруй цэрэг, 500 оюутан ажиллуулахаар төлөвлөжээ.  Хилийн зурвас, улсын хамгаалалттай газар,аймаг дундын отрын бүс нутагт таван сая мал шилжүүлэн, өвөлжүүлэх юм байна. Аймаг дундын отрын долоон бүс нутагт 11 сараас малчид өвөлжих аж. Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagi:
Oyutanuudiig surguulu surguuliar ni jil jild ni huvaagaad yavuulj boldogui yum u..manaih oyutanuuda yavuulmaar bna.shn shuu de.namriin ajild yavahad hezeech martagdahaar gui dursamjuud ulddeg shuu.Bodoj uzeerei
2013-09-10