Ерөнхий сайдын Японд хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна

img

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад өнөөдрөөс  эхлэн энэ сарын 14-ныг хүртэл албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийх юм.   Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага  болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
guilaga l guih gej bgaa biz dee
2013-09-11