“Гурван зуун шүлэгт” шинэ номын хурим болно

img

Дэлхийн бүх цаг үеийн яруу найрагчдын шилдэг бүтээлүүдийг сонгон оруулсан “Гурван зуун шилэгт” хэмээх шинэ анатологийн нээлт өнөөдөр 11:00 цагаас “Интерном” номын дэлгүүрт болно.

Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи нь бүтэж  буй бөгөөд өрнө, дорнын шилдэг яруу найраг тэнцүү орсноороо онцлогтой аж. Мөн  манай яруу найрагчдын бүтээл ч  орсон юм.

Энэхүү ном нь Монголчуудын яруу найргийн орчуулгын 300 гаруй жилийн түүхэн дэх шилдэг орчуулгаас бүтжээ. Уг анатологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо эмхэтгэж, хянан тохиолдуулсан байна. Тэрээр “Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучришгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн тодорхойлжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ