Хүүхэлдэйн театрынхан аялан тоглолт хийнэ
Монгол улсын Хүүхэлдэйн театрынхан 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн хүүхэд багачууддаа уран бүтээлээ толилуулахаар болжээ.
Тэд тоглолтоо энэ сарын 15-наас ирэх аравдугаар сарын 14-нийг хүртэл баруун хязгаар болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн төв болон зарим сумдад хийх аж. Харин Улаанбаатар хот руу ирэх замдаа Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хүүхэд багачуудтай уулзаж, тэдэнд зориулан уран бүтээлээ хүргэх юм.
Тус тоглолтод хүүхэлдэйн театрын хамт олон ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд цэцэрлэгийн насны бяцхан үзэгчиддээ “Өнхрүүш”, “Чоно ба долоон ишиг”, “Матрын нулимс” жүжгээ хүргэх бол сургуулийн сурагчдад зориулан “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоу тоглолтоо толилуулах юм байна.
Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын мини театртаа тоглох бол сургуулийн насныханд зориулсан тоглолтоо тухайн орон нутгийн соёлын төвд тоглох аж. Хүүхэлдэйн театрын хамт олон сүүлийн 17-25 жил очоогүй аймгуудад хүрч уран бүтээлээ хүргэх нь ээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ