“Apple” 5S ба 5C-г танилцууллаа
“Apple” компани Калифорни муж дахь байрандаа iPhone: 5S ба 5C-гээ танилцууллаа. Хоёр хувилбартай, хоёр өөр үнэтэй мөн хуванцар корпустай технологийн дэвшлийн гайхамшгийг үзүүлжээ. Уламжлалт хар, цагаанаас гадна iPhone 5S алтлаг шар өнгөтэй болсон байна. Ухаалаг iPhone 5S, Apple A7 процессортой. Компанийн танилцуулснаар өмнөх утаснуудаасаа 40 дахин их үзүүлэлттэй. Утасны камер нэг секундэд 10 зураг дарна.
Харин 5C – найман мегапиксель камертай, процессор нь A6. “Apple” –ын анхны хувцанцар корпустай утас болж байна. Хар, цагаан, улаан, шар, цэнхэр, ногоон корпустай. Харин нүүрэн тал нь зөвхөн цагаан аж. iPhone 5C АНУ-д 99 ам.доллар, 16 Гб багтаамжтай. Мөн 199 ам.доллар нь 32 Гб багтаамжтай. Технологийн дэвшлийн анхны хэрэглэгч АНУ, Канад, Хятад, Франц, Герман, Япон, Сингапур, Их Британийн иргэд байх юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ