Денвер хотын ногоон байгууламжтай танилцана

img

  АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй нийслэлийн Байгаль орчин, ногоон газар хамтран ажиллахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор  тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдалтай танилцжээ. Хамтран ажиллах хугацаанд мэргэжилтнүүд Хотын ногоон байгууламжийн бааз суурийг бэхжүүлэх, шинээр тарьж нутагшуулах ургамлын төрөл зүйлийн судалгааг хийх, ногоон байгууламжид тарьж ургуулах, түүний арчилгаа хамгаалалтын талаар санал солилцож байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтын ажиллагааг үр дүнтэй байлгах үүднээс “Хотыг цэцэрлэгжүүлэх нь” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж, энэхүү сургалтанд нийслэлийн ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагын төлөөллийг хамрууллаа. Энэ сургалтаар олж авсан мэдлэг чадвараа цаашид өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нийслэлийн ногоон байгууламж жинхэнэ өнгө төрхөө олоход ихээхэн дэмжлэг болох юм. Мөн НБОНХГ-ын мэргэжилтнүүд Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, ногоон байгууламжийн төлөвлөлт, арчилгаа хамгаалалт, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын туршлагаас судалж, үйл ажиллагаандаа тусгах ажлыг 10-р сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ганаа:
www.BarilgiinZar.mn Барилга үл хөдлөх хөрөнгийн зарын нэгдсэн Вэб Зараа үнэгүй өг! Зараа үнэгүй үз! Таны бичсэн зар “Барилгын Зар”сонинд нийтлэгдэх болно.
2013-09-11
иргэн:
Хажуу хаяанд байгаа Эрээн хотын ногоон байгууламжтай танилцахад л хангалттай баймаар юм. Ядаж л цаг агаар, уур амьсгал ойролцоо. Хайран мөнгө.
2013-09-11