Ээлжит бус чуулган 16-нд хуралдана

img

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамжийг гаргажээ.Уг захирамжид УИХ-ын  ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс есдүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон байна. Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг энэ сарын 16-ны өдрийн даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товложээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ганаа:
www.BarilgiinZar.mn Барилга үл хөдлөх хөрөнгийн зарын нэгдсэн Вэб Зараа үнэгүй өг! Зараа үнэгүй үз! Таны бичсэн зар “Барилгын Зар”сонинд нийтлэгдэх болно.
2013-09-11
MONGOL:
gadAADINHAND BUH JMAA ZUGEER L UHUULAJ GEDEG LOOZONTOI MONGOLOO UHSAN NUHTEI ULDEECGEE GEDEG UZELIG TULUBSHUULEH DOLLAR OLOH TEHNOLOGI BUREN HEREGJIH NI DEE
2013-09-11
Nu pogody:
Altanhuyagiig avch hayh n dee
2013-09-11