Сири рүү хоригдлуудыг илгээлээ

Саудын Арабын цагдаагийн зохицуулах газраас мэдэгдэж буйгаар 2012-2013 оны эхний хагаст цаазын ял авсан 4500 гаруй хоригдолд өршөөл үзүүлэхээр болсон тухай олон нийтийн сүлжээгээр зарласан байна. Хоригдлуудыг Сирийн Засгийн газрын эсрэг байлдааны ажилллагаанд оролцуулан, ар гэрийнхэнд нь нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Байлдаж байх явцад амиа алдах, гэмтэл авсан тохиолдолд Саудын Арабын талаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэгдэж, хоригдлуудын гэр бүлийнхнээр гарын үсэг зуруулж, гомдолгүй хэмээн ам өчиг авсан байна.
Xарин энэхүү үйлдлийг “Хүний эрхийн асуудлыг уландаа гишгиж байна” хэмээн НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын хүний эрхийн төлөөлөгч Анна Ричаро мэдэгджээ.Сири улсад дайтахаар илгээгдсэн хоригдлуудын дунд Афганистан, Египэт, Ирак болон Иордан, Пакистан, Сомали, Судан, Кувейт, Йемений хоригдлууд багтаж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ