Шилмэл малын дуудлага худалдаа болно

img

  Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчидэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.  Энэ арга хэмжээг Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгаа.   “Намрын ногоон өдрүүд-2013”  үзэсгэлэн худалдаа үндсэн 3 хэсэгтэй. “Алтан намар- 2013” шинэ ургацын баяр 9 сарын 5-аас 10 сарын 15-ыг дуустал “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын гадна талбайд болж, эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын ногооны худалдаа, байгалийн жимс, жимсгэний суулгацын үзэсгэлэн, бүтээгдэхүүний амталгаат худалдаа болж байна.   Харин  “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалах, “Монгол сүүний нэг өдөр”, “Эрүүл махан бүтээгдэхүүн”  зэрэг өдөрлөг зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн худалдаа 2013 оны 9 сарын 18-24-ний өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төвийн В2 танхимд болох юм. “Шилмэл мал”-2013 үзэсгэлэн худалдаа 9 сарын 18-22-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдаж, гойд ашиг шимт үржлийн малын худалдаа, гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн худалдаа, шилмэл малын үнэ хаялцуулах дуудлага худалдаа болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ