
Өнгөрсөн есдүгээр сард Япон улсаас импортоор орж ирсэн автомашинуудаас цацрагийн бохирдол илэрсэн. Тэгвэл энэ сард мөн л цацрагийн бохирдол автомашинуудаас илэрч дуулиан нь тасраагүй байна.
Гэтэл Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга Н.Оюунтүлхүүр Японоос ирсэн зорчигчдын гар тээшнээс цацраг идэвхт бодис илэрсэн тухай ярьжээ. Тэрээр “Японд болсон байгалийн гамшгийн дараагаар Фукушимагийн АЦС-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс Цөмийн энергийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тухайн үед гадаадаас ирж буй зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хяналт, хэмжилтийг МХЕГ-тай хамтран хийж байсан. Тэр үед зарим зорчигчийн ачаа, тээшинд цацрагийн бохирдол илэрч байсан” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ