Арлаас болж Филиппин сүйдэх үү
Филиппиний Манданао арлын Замбоанга хотод исламын “Муро үндэсний салан тусгаарлах фронт”-ын дайчид үймээн дэгдээж, дөрвөн хүн амиа алдсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Филиппиний цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар босогчид болон цэргийн хүчнийхэний хооронд мөргөлдөөн өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа аж. Замбоанга хотын сургууль, цэцэрлэгүүдийг хааж, онгоцны нислэгүүдийг цуцалж, 10 мянга гаруй цэргийн хүчийг оруулахаар болсон тухай “Ройтерс” агентлаг дамжууллаа.
“Муро үндэсний салан тусгаарлах фронт”-ыг 1969 онд Нур Мисуари гэгч үүсгэн байгуулсан ба Манданао арлыг тусгаар тогтнуулах зорилгын улмаас Филиппиний Засгийн газартай тэмцэлдэж ирсэн аж. Харин 1996 онд Филиппиний Засгийн газраас “Муро үндэсний салан тусгаарлах фронт”-той энхийн гэрээ байгуулж, хэсэг хугацаанд бослого, үймээн намжаад байсан боловч өнгөрсөн сард Нур Мисуари Манданао арлыг исламын тусгаар улс хэмээн зарласан нь Филиппин улсыг хоёр хуваагдахад хүргээд байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ