Дэлхийн миссийн тэмцээнийг эсэргүүцэж, жагсаал хийхээр төлөвлөжээ
Дэлхийн гоо бүсгүйчүүдийн энхийн их наадам энэ сарын 28-нд Индонез улсад зохион байгуулагдахаар болсон. Индонезийн Исламын шашны хатуу чиг шугамыг баримтлагчид дахин эсэргүүцлийн жагсаалыг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэний дараахан тус улсын Засгийн газар энэхүү мэдэгдлийг эрс эсэргүүцсэн байна.
Ирэх ням гаригт Индонезийн Бали аралд Дэлхийн мисс тэмцээний нээлт болох гэж байгаатай холбогдуулж, цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэдгээ Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгджээ. Индонез улсад эцгийн эрхт ёс илүү давамгайлдаг.1960-1970 оны үеийнх шиг эмэгтэйчүүдийг боловсролгүй, сайн эзэгтэйн үүргийг гүйцэтгэхийг хүссэн талаар олон номонд бичээстэй байдаг нь нөлөөлж байгаа нь гарцаагүй. Гэхдээ Дэлхийн мисс ямар ч аюулгүй зохион байгууллагдах болно гэдгээ баталжээ.
Өчигдөр Жакарта хотод Исламын хатуу чиг шугамыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөсөн байсныг цагдаагийн газрынхан зогсоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ