“Ардчилсан дарангуйлагчид больё оо”
Чингисийн талбай иргэдийн дуу хоолой нийгэмд, тэр дундаа төр, засагтаа хүргэх индэр болсоор ирсэн. Намрын чуулган эхлэхийн өмнөх энэ өдрүүдэд иргэд ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ төв талбайгаас Төрийн ордон руу үзэл бодлоо илэрхийлж байна. Өнгөрсөн долоо хоногт эмч Н.Болдсайхан, Сангийн экс дэд сайд, “ХАС”-ын Ч.Ганхуяг нарын таван хүн Төрийн ордон руу салаавч гаргаж байсан.
6
Харин энэ долоо хоногт буюу өчигдөр, өнөөдөр хоёр өдөр жиргээч Амараа талбайд суулт хийлээ. Өчигдөр ганцаар суулт хийж байсан бол өнөөдөр тэрбээр “ханьтай” болсон байв.
6
Яагаад энэ суултыг хийж байгаа талаар түүнээс тодруулахад,
-Валютын ханш өсч, эдийн засаг хүнд байна. Тиймээс иргэн хүний хувьд төр, засагтаа дуу хоолойгоо хүргэж байна. Ардчилсан дарангуйлагчид больё оо...
6
-Өөрөө оюутан уу, ажилладаг уу?
-Ажил хийдэг. Цайны цагаараа л нийгэмд үүсээд байгаа бухимдлаа илэрхийлж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байна. Ардчилсан дарангуйлагчид больё оо.../ийн хэлээд
Хүрэмнийхээ халааснаас шүгэл гарган шүгэлдэв.
6
- Суулт хэд хүртэл үргэлжлэх вэ?
-13,40 цаг хүртэл үргэлжилнэ. Ардчилсан дарангуйлагчид больё оо...
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ