98 мянга иргэн үерээс болж хохирол амслаа

img

БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрлах Шиньжян-Уйгурын автономит районд орсон үер буусны улмаас 98 мянга гаруй хүн хохирол амсчээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн мягмар гарагт орж эхэлсэн аадар бороо автономит районы хойд болон баруун хэсгүүдийг нөмөрсөн байна. Байгалийн гамшигт Аксу, Тачэн хотууд нэрвэгдсэн байна. Үерийн улмаас учирсан эдийн засгийн шууд хохирол 104 сая юань юм. Аадар бороо мөн хятадын өмнөд болон зүүн мужуудад үргэлжлэн орсоор байна. Сүүлийн хоёр хоногт Хятад улсын дээрх районуудад цаг агаараас болж 4,68 сая гаруй хүн хохирол амсаж, 15 хүн нас баржээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ