Сири хүлээцтэй хандаж байна

img

Химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлэхийг уриалсан ОХУ-ын саналыг Сирийн Ерөнхий сайд хүлээн авчээ. Ерөнхий сайд Вэоль аль-Халки улсынхаа үндэсний мэдээллийн агентлагаар мэдэгдэл хийсэн байна. “Цус асаргуулсан үймээнийг зогсоож, бүс нутагт мөргөлдөөнийг цаашид тархахаас сэргийлэх ОХУ-ын саналыг Сири хүлээн авсан” хэмээн Халки хэлжээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Валид аль-Муаллем Орост айлчлахдаа мөн адил мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараахан НҮБ-ын тусламжийн багийнхан дүрвэгсдэд хүнсний тусламж үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ