Ирэх мягмар гаригт намын бүлгүүд хуралдана

Ээлжит бус чуулганыг энэ сарын 16-нд нээсний дараагаар АН, МАХН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тус тус хуралдах юм байна. Харин мягмар гаригт Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороодын хамтран хуралдаж, Урт нэртэй хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх мягмар гаригийн үдээс хойш 14.00 цагт хуралдуулахаар төлөвлөжээ.
Ирэх долоо хоногт байнгын хороод ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ