"Монгол Ралли 2013” уралдааны оролцогчид 1500 км зам туулна

img

Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос зохион байгуулдаг “Монгол Ралли 2013” жийп болон мотоциклийн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-15-ны хооронд болно.

Тус уралдаанд оролцогчид гурван өдрийн турш 1500 км замыг туулах бөгөөд ирэх баасан гарагт Улаанбаатар хотоос гараандаа гарч Дорноговь аймгийн төв, хоёр дахь өдөр тус аймгаас Хэнтий хүртэлх замд өрсөлдөөд, гурав дахь өдрөө буюу ням гарагт Улаанбаатар хотод бариандаа орсноор ялагч нь тодрох юм.

Энэ удаагийн “Монгол ралли”тэмцээнд манай шилдэг тамирчдаас гадна уг спорт өндөр хөгжсөн орнуудын тамирчин оролцож байгаа аж. Төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулах юм.  Ялагчийг алтан медаль, цом, өргөмжлөл болон “Тissot” брэндийн цаг хүлээж байна. Жийп автомашины төрөлд ялагч нэг сая төгрөг, мотоциклийн төрөлд бол 600 мянган төгрөгийн эзэн болох юм.

 “Монгол Ралли-2013” уралдааны нээлт энэ сарын 13-ны өглөө 08:00 цагт Улаанбаатар хотноо болох юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
B.Bud guai tanii bichsen medeend naad internetees haij olj avsan zurag chini eruusuu taarahgui bna. Jaahan medremjtei.
2013-09-12
gogo:
Bambadai, Lkhamaa, Amgaa, Batsetseg bolon busad tamirchin anduuddaa undur amjilt husie.
2013-09-11