Улаанбаатар 17 хэм дулаан байна

img

  Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, Дорнод Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. Улаанбаатар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ