БНХАУ-ын Газар хөдлөлтийн удирдах газрын даргыг хүлээн авч уулзав

img

  ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж БНХАУ-ын Газар хөдлөлтийн удирдах газрын дарга Юн Чао Минийг хүлээн авч уулзан газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлага байгааг дурдаад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, эрт зарлан мэдээлэх салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.   Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын  газар хөдлөлтийн удирдах газар хоорондын “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, БНХАУ-ын Газар хөдлөлтийн удирдах газрын дарга Юн Чао Мин нар гарын үсэг зурлаа.Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх хүрээнд газар хөдлөлтийн мониторингийн мэдээг харилцан солилцох, газар хөдлөлтийн гамшгийг амжиж анхааруулах системийг боловсронгуй болгох хүрээнд харилцан арга зүйн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, зайнаас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийн технологийг нэвтрүүлэхээр тохиролцлоо.   Мөн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд аврагч бие бүрэлдэхүүнийг хот суурин газрын эрэн хайх, аврах үйл ажиллагааны сургалтын төвд сургаж бэлтгэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед олон улсын эрэн хайх, аврах багийг илгээх, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд оролцуулах,  газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хот суурин газрын эрэн хайх, аврах үйл ажиллагааны хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, гамшгийн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах техник технологи, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх тухай хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dulamdorj-d:
ajild n amjilt husie..
2013-09-12