“Улаанбаатар түншлэл-2013” өнөөдөр эхэлнэ
2013-09-12

“Улаанбаатар Түншлэл-2013” олон улсын намрын үзэсгэлэн, яармагийн нээлт өнөөдөр 15:00 цагт  “Мишээл экспо” төвд болно.

  Энэхүү 17 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэн, худалдаа нь экспортын болон экспортлох боломжгүй бараа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой. Үзэсгэлэн, яармагт дотоодын үйлдвэр, компаниудаас гадна АНУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Польш,  Сингапур, Тайвань, Япон зэрэг улсаас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ирж оролцож байгаа аж. Үзэсгэлэн, яармаг энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин