“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирлаар Д.Энхсайханыг томилов

img

  НИТХ-ийн энэ сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ,  “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг  татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулсан. Зорилго нэг боловч гурван өөр газар, гурван өөр чиглэл, бодлого баримтлан ажиллах нь ажлын уялдаа холбоогүй, үр дүн муу байснаас гадна хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмын ашиглалт харьцангуй сул зэрэг сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн дээрх гурван байгууллагыг нэгтгэх шийдвэр гаргасан юм.   Ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайд нэг байгууллага, нэг бодлоготойгоор цогц ажил үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, чимэглэл, хаягжилт, гудамж, зам талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, автозамын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, золбин нохой муурын устгал, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлага, хяналт, нийтийн эзэмшлийн тавилгын засвар, үйлдвэрлэл гэх мэт нэг чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулснаар нийслэл хот 24 цагийн турш хариуцах эзэнтэй, харгалзах хүмүүстэй болж байгаа хэрэг юм. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирлаар нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхсайхан томилогдсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hishigee:
Dargadaa bayr hvrgie. amjilt hvsie.
2013-09-13
Altan:
ODOO CAGIIN DARGA DAGAJ NAVSGANAJ HOLIIN ULIIG NI DOLOODOG MAN-IIN HOORUU SAGSUU ONGIROO HULGAICH BAS AIMHAI ZALUUST ULGER JISHEE BOLMOOR ZALUU BAINA. AMJILT HUSYE!!!!!
2013-09-13
zam tse.alba:
amjilt xusey xotiin tovd bosox shoroogui bgaa shuu
2013-09-13
zocnin:
jargalsaihan duu yu bas yaj end oroboo
2013-09-12
yakhoo:
bayar khurgej amjilt khusev khunii nudend uzegdekh ajluudiig khurdan khugatsaand khii ajilsag ardin khuu gedgiig kharuulaad og
2013-09-12
zochin:
Enxsaixaan ajillaad xaruulaad uguuree UB chuud chamaig demjeed ugnu shuu
2013-09-12
zochin:
mash zuv xun bna
2013-09-12
zochin:
Mash zov huniig tomilson bna. Ongorson hugatsaand UB-iin ongiig todorhoilson hun dee
2013-09-12