Дэлбэрэлтэд өртөж 50 гаруй иргэн амиа алджээ

img

Өчигдөр Иракийн таван газар зэрэг дайралт болсноос 50 гаруй иргэн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа. Иракийн Аюулгүйн албаны дарга Ихрам Итар өнгөрсөн шөнө гарсан дайралтуудааас хамгийн онц ноцтой дайралт бол  нийслэл Багдадын баруун хойд Касра районы Шийтийн бүлгийн лалын сүмд гарсан дэлбэрэлт гэжээ. Мөн Багдадын өмнөд нутагт тэсрэх бодистой автомашиныг галдан шатаасны улмаас нэг цагдаа нас барж, 5000 орчим ам.долларын хохирол учруулсан байна.

Иракийн Ниневе, Дияала, Басра зэрэг газруудад дайралт болох гэж байсныг цагдаагийн бие бүрэлдэхүүн таслан зогсоож, олон иргэдийг аюулаас аварсан талаар “Ройтерс” агентлаг онцолжээ. Энэхүү аймшигт хэргийг үйлдэж, иргэдийн аминд хүрсэн бүлэглэлийг яаралтай илэрүүлж, хариуцлага тооцох болно гэж Ихрам Итар мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ