
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Үүний улмаас Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийг ар гэрийнхных нь хүсэлтээр батлан даалтад гаргаад байгаа.
Түүнийг олимпийн хорооны мэдлийн газар, олимпийн хорооны эрх мэдэл, олимпийн хорооны нэрийг ашиглаж хувийн бизнес хийсэн, улсын мөнгийг шамшигдуулсан болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр буруутган шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлсэнээр хурлын тов 30 хоногийн дотор товлогдох юм.
Д.Цэцэг
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ