"Apple" Хятадын зах зээлд гарав
Хятадын томоохон оператор “China Mobile”-д дөнгөж өчигдөр танилцуулсан хоёр утсаа албан ёсоор худалдах эрхийг “Apple” олгожээ. Хятадын утасны энэхүү оператор компани 700 сая хэрэглэгчтэй юм.
Үүнээс гадна China Unicom Ltd ба China Telecom Corp гэсэн хоёр компани ч мөн “Хазсан алим”-тай хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа аж. Ийнхүү Хятадын гурван том оператор компани анх удаа “Apple”-тай хамтран ажиллахаар болж байна.
Стив Жобс Хятадад 2011 онд ирж хамтран ажиллах талаар санал солилцсон ч өнөөдрийг хүртэл Хятадын стандарт зэргээс болж манай урд хөршийн том зах зээлд гараагүй байсан юм. “Apple”-ийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ сарын 20-ноос эхлэн Хятадад Iphone-ийн шинэ загварууд худалдаанд гарна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ