Тааруухан хувцасладаг одоор Майли Сайрус тодорчээ
Улирал бүр шалгаруулдаг Холливудын хамгийн тааруухан хувцасладаг урлагийн одоор дуучин Майли Сайрус тодорсон байна. Өнгөрсөн оноос эхлэн гадаад төрхөө танигдахын аргагүй өөрчлөсөн нь хүмүүст таалагдаагүй, хэтэрхий задгай байна гэх шалтгаанаар 78 мянга гаруй жиргээч тааруухан харагддаг урлагийн одоор түүнийг сонгосон байна.
Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч Сүсина “Бид түүнийг тааруухан хувцасладаг гэж бодохгүй байна. Урлагийн хүн үргэлж нэгэн хэвийн байх нь уйтгартай, урагшгүй харагдах болно. Тэр энэ мэдээг сонсоод сэтгэлээр их унаж байгаа” гэжээ.
Майли Сайрусын талаар твиттер хуудаснаа үсээ тайруулж, том охин болсноос хойш Леди Гагаг ч урдаа гишгүүлэхээргүй муухай хувцасладаг болсон тиймээс энэ шалгаруулалт нүдээ олсон хэмээн жиргэцгээх болжээ. Харин шалгаруулалтын II байранд дуучин Жастин Бибер орсон нь нэлээд шуугиан тариад байна. Түүнд 2560 гаруй хүн санал өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ