Хятад 315 тэрбумтантай

Өнгөрсөн жил баячуудын рейтингийг төрөл бүрийн ундаа үйлдвэрлэдэг Hangzhou Wahaha группын эзэн Цон Кинжу тэргүүлж байв. Эдгээр хүмүүсийн хөрөнгө нэг жилийн хугацаанд 108,44 хувь өссөн байна. Нэр хүндтэй рейтингийн гуравдугаарт , “Tencent” интернетийн үйлчилгээ эрхэлдэг Ма Хуатэн бичигджээ. Ма 42 настай. 62 сая тэрбум юанийн хөрөнгөтэй гэнэ.
Энэхүү жагсаалтыг Hurun Research Institute судалгааны байгууллага гаргажээ. Тус компани 1999 оноос хойш 15 дахь удаагаа Хятадын топ баячуудын рейтингийг гаргаж байна. Манай урд хөршид 2012 онд 64 тэрбумтан байсан бол энэ жил 315 болтлоо өссөн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ