ОХУ-ын “Союз” хөлөг газардлаа
ОХУ-ын “Союз” хөлөг өчигдөр зургаан цагийн орчимд гурван сансарын нисгэгчтэйгээр Олон улсын сансарын станцаас Казахстаны нутагт амжилттай газардсан байна.
Хөлгийн бүхээгт ОХУ-ын сансарын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон Олон Улсын Сансарын Станцад хагас жил ажилласан НАСА-гийн одон орон судлаач Кристофер Кэсседи нар багтсан байжээ. Тэд тойрог зам, нээлттэй сансарт 15 удаа гарсан бөгөөд ачааны “Прогресс”-уудыг хүлээн авч, эрдэм шинжилгээний туршилтуудыг явуулснаа тайлагнасан байна. Тэд сансарын хүрээлэнд 30 гаруй төрлийн сансарын чухал элементүүдийг авчирсан талаар “Новисти” сонинд нийтэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ