Хариултгүй ярилцлага гарчээ
Берлиний Die Tageszeitung сонин өвөрмөц хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийллээ. Тус улсын дэд канцлер Филипп Реслертэй хийсэн ярилцлага санал зөрөлдөөнөөр дууссан тул сонин зөвхөн сурвалжлагчийн асуултыг бичиж, хариултыг хоосноор үлдээн гаргасан байна.
Реслер вьетнам гаралтай бөгөөд сурвалжлагч герман биш гарал үүсэл, ази төрхтэй тухай нь ихэнхдээ асуусан гэнэ. Тэрбээр 20 гаруй минут энэ талаар тэвчээртэй хариулсан ч гэнэт “тэсэрчээ”. Талууд нэг нэгийгээ “тоглоомын дүрэм зөрчсөн”-д буруутгаснаар ярилцлага дууссан ч маргаашийнх нь дугаарт ийнхүү хоосон ярилцлага гарчээ. сонин зөвхөн сурвалжлагчийн асуултыг бичиж, хариултыг хоосноор үлдээсэн байна.
Улстөрчийн хэвлэлийн төлөөлөгч арьс өнгөний үзэл Филипп Реслерийн амьдралд чухал байр суурь эзэлдэггүй гэсэн байна. Реслерийн вьетнам эцэг, эхийн нэр тодорхойгүй. Түүнийг есөн сартай байхад Германы гэр бүл өргөж авсан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ