Б.Обама амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

img

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2011 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт алан хядлагын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогслоо. Мөн Пентагонд амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөжээ.

Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг байсан, одоо дурсгалын цогцолбор болсон газарт АНУ-ын найрал дуучид тус улсын сүлд дууг дуулсан байна. Хүндэтгэлийн  ёслолд тэргүүн хатагтай Мишель Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден гэргийн хамт, Цагаан ордны ажилтнууд оролцжээ.

Ноён Обама энэ өдрийг Эх орончдын үндэсний өдөр болон мөргөлийн өдөр болгон зарласан байна. Тэрбээр улсын бүх байгууллагуудыг төрийн далбааг бөхийлгөхийг уриалжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eeee:
2001
2013-09-12