Зөрчилтэй зарим барилгын ажлыг зогсоож, нураах захирамж гаргалаа

img

  Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаад байгаа. Тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар болжээ. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилгажих талбайн хэмжээг томруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК-ийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгогдсон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгожээ. Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражуудын дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гаражуудын хамт “Нью хакуба” ХХК-ийн зардлаар бүрэн буулгуулах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zaaa zahiramj n garahdaa n zeregtseed nuraachihdag yum gj yu bdiin. Ajil chin bas systemtei bdiin bgaa bizde. Zahiramj chin tsag hugatsaatai bgaa biz. Haran bj surjigneech. Nadiin huwid Bol saihan medee l bn. Zarimdaa bas urmaar tetgej bh heregtei shd. Buh zuiliig butehgui, bolohguigeer harj bhaa bolimoor yumda
2013-09-13
Ганх:
Шаадаг пизда худлаа айлгаж хахууль авч ханаагүй юу. Энэ хахуулийн гайгаар байрны үнэ тэнгэрт хадах нь. Худлаа сүрдүүлэхээр жаахан зөрчилтэй компаниуд нь хамаг мөнгөө бариад үүдийг нь сахиж байна. Идэж ханадаггүй юм уу. Үнэн л юм бол байрнуудыг зарлаад, зарласан өдрөө буулгачаач. Бүр гутаад байх боллоо. Яах гэж АН-ыг дэмжив ээ
2013-09-12
mongol:
chi uuruu yum bariagvi yum bol duugvi l baildaa. uuruu yaaj ch chadaxgvi baij itgel metgel aldarlaach gex shig!!! xerew chinii xuuli bus barilga nuraxaar bolson bol xoxi chini
2013-09-12
Irgenm:
Batuul Baataraa helsen yrisandaa baildaa.chadahgui Baij duuguil bai.tanid itgeh itgel aldarch ehelj bna.
2013-09-12
Хотынхон:
Батүүл Элбэгээтэй адил УБ-чуудыг хошгоруулаад л. Хаана ямар барилга нураасан юм бэ? Шаагаад л....
2013-09-12