Говьсүмбэр аймгийн Засаг даргыг огцруулжээ

g Тодруулбал, тус аймгийн ИТХ 17 төлөөлөгчтэй бөгөөд өчигдрийн хуралдаанд МАН болон МАН-ын бүлгүүд оролцох боломжгүйгээ ИТХ-д албан бичгээр ирүүлсэн тул 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан аж. Энэ үеэр 2013 онд аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн засаг даргын 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллаганы биелэлт, 2013 оны төсвийн тодотгол, “Нарт дизайн” ХХК-ны Хонхор хотхоны шинэ суурьшилын төлөвлөгөө, болон аймгийн АН-ын бүлгээс ирсэн засаг даргыг огцруулах шаардлагыг авч хэлэлцсэн байна.
g Улмаар аймгийн засаг даргын 2013 оны эхний хагас жилийн ажлын биелэлтийг 36 хувьтай гэж хурлын төлөөлөгчид үзжээ. Тиймээс хуралдааны төгсгөлд АН-аас ирсэн шаардлагын дагуу аймгийн Засаг даргыг огцруулах талаар санал хурааж, олонхын ил санал хураалтаар уг асуудлыг шийдсэн гэнэ. g Хуралдаанаас гаргасан шийдвэрийг товч сийрүүлвэл,
“Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуулийн 18-ийн 1.1 22-ийн 1.8, 32-ийн 2, 32-6 зааснаар үндэслэн Говьсүмбэр амгийн засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжуүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2013 оны эхний хагас жилийн байдлаар хангалтгүй гэж үнэлэгдсэн тул Л.Отгонжаргалыг аймгийн засаг даргаас огцруулах нь зүйтэй гэж үзэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсугай” гэжээ. h Энэхүү тогтоолыг энэ сарын 12-ны өдрийн дотор Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон гэнэ. f Харин хурлын эцэст аймгийн засаг дарга Л.Отгонжаргал хэлэхдээ “Миний хувьд энэ ажлыг хийхдээ шалтаг, шалтгаан тоочиж байгаагүй. Аль болохоор ажил хийх аргыг хайж хийж ирсэн. Тиймдээ ч ажлаа хийхдээ аливаа нэгэн улс төрийн намын өмнө бөхөлзөөгүй. Гэхдээ хуулийн өмнө, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн өмнө, эв нэгдлийн өмнө, аливаа иргэн хүний ая тухтай байдлын өмнө бөхөлзөж хийж ирсэн гэдгээ хэлье. Аливаа юмыг өөр нүдээр харж хийнэ гэдэг бол хүн болгон чаддаг зүйл биш гэдгийг хэлмээр байна.g
Яагаад вэ гэвэл хүн өөрийнхөө амьдралд мөн бусдын амьдралд аливаа юмыг өөрөөр харахад нь туслаж өөрийнхөө амьдралын хуудсанд мөрөө үлдээж явах нь чухал байдаг. Би энэ мөрдлөгийг өөрийн ажлын болон хувь хүнийхээ уриа болгож ирсэн цаашдаа ч ингэж явна. Эцэст нь би энэ ажлыг хийж байх хугацаанд аль болохоор иргэддээ туслаж, мөн өөрийнхөө амьдралд бусдыг хүндэлж, бусдад хүндлэгдэхээр хэмжээнд явъя гэсэн үндсэн зарчмыг барьж ирсэн. Цаашдаа ч энэ зарчмаа барьж явна. Өнөөдрийн та бүгдийн гаргасан шийдвэр та бүгдийн бүрэн эрхийн асуудал тийм учраас би яриагаа өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа” хэмээн өгүүлсэн аж. g Ямартаа ч, тус аймгийн ИТХ дахь АН-ын есөн төлөөлөгч аймгийн засаг дарга Л.Отгонжаргалыг ийнхүү огцруулсан тул дараагийн засаг дарга хэн болохыг тус аймгин АН-ынхан шийдэх биз ээ. g Дашрамд сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө албан ёсоор хүлээлгэн өгсөн Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км урттай автозамын нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон. Энэ үеэр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал нар оролцон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
g
Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байх үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал ерөнхий сайдад хандан “Та хоёр ч удаа манай аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрч байна. Манай аймгийн бүтээн байгуулалт, ажил амьдралтай танилцах боломж удахгүй тохион гэдэгт итгэж байна. Ажлын цаг заваа зохицуулан хоёр өдрийн айлчлал хийнэ үү” хэмээн урьсан билээ.
Харин ерөнхий сайд хариуд нь “Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй хугацаанд зургаан аймгийн ажилтай танилцаж амжаагүй яваа. Тэдний нэг нь танай аймаг байсан юм. Удахгүй ажлын цаг завыг зохицуулан танай аймагт ажиллана” амласан. Гэвч засаг дарга Л.Отгонжаргал ийнхүү огцорч байгаа тул Ерөнхий сайдын амлалт дараагийн Засаг даргын үед хэрэгжих бололтой. j П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ