Э.Амарбат: ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг дахин хорьсон

img

Өнөөдөр авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссор Э.Амарбаттай ярилцлаа.

6

-Танай байгууллагад гэмт хэргийн шинжтэй 247 гомдол мэдээлэл ирсэн гэж сонслоо. Тэднээс хэдийг нь шийдвэрлээд байна вэ?

-Тиймээ. Он гарсаар АТГ-т нийт 247 гэмт хэргийг шинжтэй гомдол мэдээлэл ирсэн. Тэдний 107 нь бичгээр, 10 утсаар, 96 шуудангаар, тав интернетээр, 25 биечлэн, дөрөв нь факсаар тус тус ирсэн. Нийт гомдол мэдээллийг хянаж үзээд, 144 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 100 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Үлдсэн 124 гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, нийт гомдол саналын шийдвэрлэлт 93,9 хувьтай байна.

6

-АТГ-т шалгагдаж байгаа хэрэг өмнөх жилээс хэдэн хувиар өссөн бэ?

-Энэ оны есдүгээр сарын байдлаар хуульд заасан харъяаллын 477 үйлдэлтэй, 136 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх жилүүдээс 23 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан.  Энэ хугацаанд мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийн 33-ийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Харин 32 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, эрүүгийн хэргийн 40 хэрэгт мөрдөн байцаалтын ажил явуулж байна.

6

-Мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа хэргийн хэдэн хувь нь орон нутгийн харъяалалтай байна вэ?

-Шалгагдаж байгаа хэргийн 36 хувь буюу 49 нь хөдөө орон нутгийн харъяалалтай байна. Дашрамд дуулгахад, мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 27 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тэднээс 8,5 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн байгаа.  Түүнчлэн, нийт 11 хүнд сар болон түүнээс дээш хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, зургаан хүнийг баривчилсан.

6

-“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарын гурван хүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөрдөн байцаалт ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг голлон хариуцаж зангиддаг газар “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ асуудалд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэд хэдэн албан хаагчид холбогдсон.  Эдгээр хүмүүс агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, үүний тулд утаагүй түлш, утаагүй зуух үйлдвэрлэх, авто машинаас гарах утааг багасгах ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг энэ байгууллагад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг олгохын зэрэгцээ гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг.  Гэтэл энэ байгууллагын данснаас их хэмжээний мөнгө хувийн аж ахуйн нэгж байгууллагын данс руу шилжиж байсныг илрүүлэн мөрдөн байцаалтаар илэрсэн. Хэргийг шалгах явцад тав орчим тэрбум төгрөгний хохирол учирсан байгааг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, уг таван тэрбум төгрөг “Цэвэр агаар сан” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэд хэдэн ажилтны машин, байр, хоолны мөнгө болон завшигдсан байгаа нь илэрсэн. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Зарим хүмүүсийг цагдан хорьсон хэвээр байгаа.

6

-Төрийн банкны удирдлагуудын хэргийг шалгаж дууссан уу?

-Энэ хэргийг шалгаж дууссан. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн байгаа. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүд нь тус банканд ажиллаж байх хугацаандаа өөрсдийнхөө дансанд урамшуулал хэмээн 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудлыг шалгаж АТГ-ын харъяаллын асуудал биш хэмээн үзэж шилжүүлсэн.

6

-“Эрдэнэс Таван толгой”-н захирал асан Б.Энэбишийн хэрэг нэлээд удаашралтай байгаа. Яагаад ийм удаашралтай байгааг сонирхосон хүн олон байна?

-Гаднаас харахад удаан явагддаг байх. Бид бол аль болох хурдан шийдэхийг эрмэлзэж байгаа. Ер нь ихээхэн эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан этгээдүүдтэй холбоотой хэргийг шалгахад их хугацаа ордог. Өөрөөр хэлбэл, хэдий их хэмжээний эрх мэдэлтэй байх тусам төдий хэмжээний асуудалд холбогдох магадлал нь ихэсдэг. Тэр утгаараа шалгах ажлын маань хүрээ тэлдэг учраас хугацаа их орж байна. Удааширлаа гээд хэрэг замхарах явдал байхгүй гэдгийг хэлмээр байна. Б.Энэбиш  “Эрдэнэс Таван толгой”-г удирдаж байхдаа нийь 6 тэрбум 350 сая төгрөгийн ямар ч ашиггүй, хэрэгцээгүй, өдөө ашиглагддаггүй барааг уг компанид шахсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.

6

- ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг саяхан батлан даалтад гаргасан. Яагаад гадуур байцаахаар болсон бэ?

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг УМБГ-аас харъяалалын дагуу манайд ирүүлсэн. Түүнийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн "Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Н.Түмэндэмбэрэлийг дөрвөн сар орчим цагдан хорьсон. Тиймээс АТГ-аас энэ хүнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж, гадуур байцааж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэгт эцэстээ яаж шийдэгдэхийг мөрдөн байцаалтын явцад цугласан нотлох баримтыг үндэслэнэ. Хэдийгээр гадуур байцааж байгаа  ч хэргийг замахруулах, хэн нэгнийг завших нөхцлийг гаргахгүй байх тал дээр АТГ анхаарч ажиллаж байна.

6

-Ё.Отгонбаярын хэргийг АТГ-т шалгаж байгаа юу?

-Үгүй. Энэ хүнд холбогдох хэрэг одоогоор АТГ-т шалгагдаагүй байна.

6

-Зарим эрүүгийн хэргийн нотлох баримт алга болсон гэх асуудал хэвлэлээр бичигдэж байна. Энэ үнэн үү?

-Тэр асуудлыг би хувьдаа мэдэхгүй байна. Манай АТГ-т ямар ч эрүүгийн хэргийн нотлох баримт үргэдэж, устсан юм байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

6

- “Хөтөлийн цемент шохойн” хэрэгт нийт хэдэн хүнийг саатуулан шалгаж байгаа вэ?

-Манай байгууллагаас “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирлагуудыг баривчлан саатуулсан байгаа. Өнгөрөгч мягмар гаригт явуулсан уг баривчилгаанд компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг 7 хүн багтсан. Энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн  хэрэг яригдаж байгаа юм. Уг компанийн удирдлагууд урьдаас үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуй нэгж байгуулаад үүсгэн байгуулсан аж ахуй нэгжээс тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд бараа материал худалдаж авдаг. Тэр хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал үүсгэж "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн хөрөнгийг завшдаг гэх асуудлаар шалгаж байгаа. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний худалдан авалтуудыг хийдэг байсан. Ингэж худалдан авалт хийхдээ танил тал бусад өөрсдийн ашиг сонирхол бүхий хүрээллээс худалдан авалтуудыг хийдэг. Тэр хэмжээгээр бусдад давуу байдал олгодог байсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа. Одоогоор мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт холбоотой долоон хүнийг сэжигтнээр татсан байгаагаас  дөрвөн хүнийг цагдан хориод  байна.

6

-Т.Дашдэлэг генералд холбогдох хэргийг ТЕГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл үнэн үү?

-Тиймээ. Энэ хэргийн талаар би өмнө нь зургадугаар сард мэдээлэл хийхдээ хэлж байсан. Улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх дуулианд нэр холбогдоод буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад холбогдож байгаа зарим асуудлууд улсын нууцад хамаарч байгаа. Тиймээс улсын нууцад хамаарах асуудлуудыг шалгуулахаар АТГ-аас ТЕГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн.

6

- Т.Билэгтийн хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?

-Т.Билэгтэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хүнийг гадуур байцааж байна. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.

6

-ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон ч АТГ-т дахин шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх өмнө нь шалгагдаад гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин түүнийг төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, албан тушаалаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэгт хамааралтай хүмүүстэй хамт цагдан хорьсон байгаа.

6

-УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн асуудал юу болсон бэ?

-Түүнд холбогдох хэргийг харъяалалын дагуу шилжүүлсэн.

6

Б.Цэрэндэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү
2013-10-21
зочин:
Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү
2013-10-21
зочин:
Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү
2013-10-21
зочин:
Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү
2013-10-21
uilin ur:
batmunkhig ali ert xorix bsin, mash zuv hunee xorij, naad luivarchin chini odoo bux tuvshind xiisen xergee daldluulax gej xorchin xuugee dugtuitai mungutei davxiulj bga. xar avgai torni tsaana tuxlad sxan tsaga dursaj xevtej bga biz...
2013-09-17
зочин:
тэр харж байгааг нь ямал хөөлхын амарбат
2013-09-13
ýïýð:
îòãîíáàÿðûã øàëãàõ õýðýãòýé
2013-09-13
Batmunkh-n doldoi:
Ene neg umuuruud baigaa hun batmunhtei ih l oir yum hurtej yavsan yum bishuu, taniig ch bas shalgah l heregtei yum baina daa
2013-09-13
Зочин:
Отгонбаярыг МАН-р дэнчин тавьжээ хөөрхий
2013-09-13
batmunkh sain udirdagch bsan:
Tanid amjilt husie bitii buuj uguurui za tanid itgej bnaa ta chadnaa ene muchiig l dawaad garaarai uragshaa batmunkh dargaa
2013-09-12
batmunkh sain udirdagch bsan:
Sain hun shuu batmunkh darga buh yum saihan bolnoo batmunkh dargaa sain udirdagch bsan ta ta tsagaagdad garnaa tegeed dahiad ergeed ireed ene zawaan dutakuudiig bugediin harin shorond hiigeerei
2013-09-12
zochin:
odoo zasag barij baigaa nuhduud uhamsariin shanaa av! hohi chin shuu, avilgal avch, esvel shantaaj hiih yum bol ed nar shig bolno gedgiig sanuul! bas dahin sanuul!!
2013-09-12
Batmunkh sunu:
Batmunkh aria ch denduu idej uusan daa.
2013-09-12
BVGD HULGAICHID BAIJEE:
HULGAI HIIGEEGVI DARGA VLDSIIMVV YER NI END CHINE
2013-09-12
Zochin:
Jinhene nudee olson barivchilgaa boljee batmunh gej luivarching buur ali ert horih bsiin
2013-09-12
сонин юмаа:
цементийн үйлдвэрт тийм их мөнгө байдаг юм уу сонин л юм
2013-09-12
hatsart:
150 say tugrug absan turiin umchiin horoonii darga Tsogtbaatariig shalgaachee
2013-09-12
haagii:
Aimaar yum aa, MAN-iinhan jinhene feodaliin niigem baiguulj baisan yum bn. Ard irgedee henegch ugui moljij yasand n tultal moljood boon or uldeegeed zugtaasan yum bn sh dee.
2013-09-12
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-12
irgen:
oron suutsnii zeeliin tuha niitlelee yagad ustgsiim bee deeres hucheer ustguulsan uu haraat bus baihad yaadiin bee tanai site
2013-09-12
зочин:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга н.Дэнзэнд холбогдох асуудлыг шалгасан юм болов уу?
2013-09-12