Монголбанк 25 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлэв
Монголбанк өнөөдрийн ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудын ам.доллар, юань худалдаж авахаар ирүүлсэн саналыг үндэслэж, 25 сая ам.доллар, 60 сая юанийг худалджээ. Өнөөдрийн байдлаар Төвбанкны ам.долларын зарласан ханш 1717.29 төгрөг байгаа бол юань 280.64 төгрөг байна.
Мөн банкууд 31.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн аж. Одоогийн байдлаар Монголбанк нийт 65.8 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор явуулдаг билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ