Цайны замын сүлжээ хотуудыг Улаанбаатар тэргүүлжээ
“Түмэн газрын цайны зам ба хотуудын хөгжил-II” чуулга уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод энэ сарын 9-10-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус чуулга, уулзалтаар цайны замын сүлжээ хотууд хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажил, тулгарч байгаа бэрхшээл, хэтийн зорилгоо зөвлөлдөн, харилцан илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэг хийсэн байна. Уулзалтаар цайны замын сүлжээ хотуудын хамтын ажиллагаанд нийслэл Улаанбаатар хот голлох үүрэгтэй оролцож ирсэн төдийгүй Хятад, ОХУ-ын аялал жуучлал, соёл, бизнесийн дамжин өнгөрөх, тухлан саатах одоо, ирээдүйн тулгуур төв болж байгааг онцолжээ. Ялангуяа Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ бодлого баримталж найрсаг, хөгжингүй дэд бүтэцтэй, хурдацтай хөгжиж, олон улсын Цайны замын сүлжээ хотуудыг тэргүүлж буйг хотуудын удирдлагууд үнэлсэн байна. Энэхүү чуулга уулзалт зөвлөгөөнөөс “Цайны замын хотуудын хамтын ажиллагааны ойрын жилд хийх ажлын чиглэлийг тогтоож, уриалга гарган, “Түмэн газрын цайны зам”- нь эртний болон эдүгээгийн Дэлхийн соёлын өвд оруулж буй хүн төрөлхтний соёл иргэшлийн нэгэн үнэт соёл тул дэлхийн соёлын биет бус өвд бүртгүүлэх саналыг гурван улсын төлөөлөгчид гаргаж, улс бүрийнхээ Засгийн газарт танилцуулахаар болжээ.
Чуулга уулзалтад Монгол, Хятад, ОХУ-ын 31 хот, аймаг, сум суурин газрын 250 гаруй зочин төлөөлөгч, эрдэмтэд, бизнесийн төлөөлөл оролцсон байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ