Аймшигт халдлагын 12 жилийн ойг дурсав

img

 

АНУ-ын Нью-Йорк хотын бэлэг тэмдэг болсон Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг 12 жилийн өмнө террорист халдлагын улмаас сүйдэж, 3000  хүн амь үрэгдсэн юм. Одоо хүртэл АНУ-ын бүх иргэд энэ өдрийг санан дурсаж, орон даяар хүндэтгэлийн өдөр болгон зарласан юм.

6

Эмэгтэйн хүрч буй цэцэг бол улаан лиш цэцэг. 12 жилийн амиа алдсан иргэдийг мөнхжүүлж, нэрийг нь бүртгэсэн дурсгалын хөшөөг худалдааны ихэр цамхагийн суурин дээр нь байрлуулсан байна. 2001 оны 9 дүгээр 11-нд 3000 гаруй иргэн амьд үлдэхийг төлөө, эмх замбараагүй байдал үүсгэж, ухаан нь самуурсан гэж хэлж болохоор. Мөн Пентагоны зүг алан хядагчдын онгоц чиглэж, үймээн гарч ихээхэн хохирол учирсан гэж болно. Аймшигт есдүгээр сарын 11-ний өдөр хөшөөнд үлджээ.   Худалдааны ихэр цамхагийг гэрэлтүүлсэн нар жаргалаа, Нью Жерси хотоос ч энэ нар харагдлаа. Энэхүү гэрэл 12 жилийн тэртээ есдүгээр сарын 11-нд болсон террорист дайралтыг сануулах мэт.   Энэхүү эмэгтэйн зогсч буй газар бол хойд усан сангийн эрмэг. Энэхүү газар одоо 12 жилийн өмнө халдлагад өртсөн  худалдааны ихэр цамхагийг дурсах цогцолбор болжээ.   АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтэй Мишел Обама, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Вэдин, эхнэр Жилл Вэдин болон цагаан ордны нийт ажилчид есдүгээр сарын 11-ны өдрийг дурсаж буй мөч.   Эмгэнэлийн хөгжим эгшиглэж байна.   Энэ эрэгтэй Пентагоны өмнөх хөшөөний урд ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сарын 11-ны талаар ярьж байгааг сонсч байна.   Есдүгээр сарын 11-ны өглөө 93 нислэгийн үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд,Тэнгисийн цэргийн флотын хамгаалалтын албаны дайчин цэцэг өргөж байна.   Өнгөрсөн цаг хугацааг үл ажиран гүйх эр. Нью Жерси хот есдүгээр сарын 11-нд ийм байдалтай байжээ.   12 жилийн өмнө худалдааны ихэр хоёр цамхагийн халдлагын үеэр Катя Вусүүла ээжийгээ алдсан юм.   Амиа алдсан гэр бүлийхэн болон найз нөхдөө дурсаж байна.   2001.9.11- нд А.Вайни Руссог амиа алдсан юм. Гэр бүлийхэн болон найз нөхөд нь түүний гэрэл зургийг барьжээ.   Есдүгээр сарын 11-нд амиа алдсан гэмгүй иргэдийг найз, нөхөд хамаатан садан нь дурссаар байна.   2001.9.1-ний өдөр амиа алдсан гал сөнөөгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гал унтраах хэрэгсэлүүдийг нь хөшөө болгоно байрлуулжээ. 2001.9.11-нд 9 гал сөнөөгч амиа алдсан юм.   “William Lloyd Meador” бага сургуулийн сурагчид төрийн далбаагаа барьжээ. Есдүгээр сарын 11-ний буруутанг уучлалт гуйхыг шаардаж байна. Техас мужийн сурагчид болон багш нар 12 жилийн өмнө болсон аймшигт үйл явдлыг санаж хагас цагийн турш дуугаа хурааж, эмгэнэл илэрхийлэв.   Нью Йорк хотын гал унтраах багийхан Дэлхийн худалдааны ихэр цамхагийг сүйдэх үед амиа алдсан гал сөнөөгчдийг дурсаж байна.   Гал сөнөөгчдийн хүндэтгэлийн хөшөөнд гэр бүлийхэн болон, анд нөхөд нь хүндэтгэл үзүүлж байна. McHale's нөхөр гал сөнөөх газрын арга асан Martin Woodie есдүгээр сарын 11-нд амьд гарсан боловч харамсалтай нь 2012 оны зул сарын баярын өмнөхөн нас барсан байна.   Энэхүү өдрийг дурсахаар ажлаа хийж байсан хүмүүс завсарлага авч хүндэтгэл үзүүлжээ.   Пентоганы өмнө. Есдүгээр сарын 11-ний өдрийг дурсахаар ирсэн  үл таних эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадалгүй дурсгалын хөшөөний урд уйлж байна.   2001.9.11-ний өдөр амиа алдсан эмэгтэйн хөшөөн дээр “Миний хайрт ээжийг Андрей гэдэг байсан” хэмээн бичжээ.   Карри Вергониа хүндэтгэл үзүүлэхээр иржээ.   Ерөнхийлөгч Барак Обамаг Пентоганы өмнөх дурсгалыг хөшөөний урд иргэддээ хандан үг хэлж байгаа нь гэрэл зурагт ийн буужээ.   Амиа алдсан ахыхаа нэрийг дуудаж, уйлж буй эмэгтэй. Бобби Хагисийн найз нөхөд, хамаатан садан есдүгээр сарын 11-нд амиа алдсан түүнийг дурсан санаж байна.   Есдүгээр сарын 11-нд Бостоны агаарын хөлөг онгоцод байсан иргэдийг дурсаж байна. Хоёр цамхагаас бүрдэх энэхүү хөшөө нь дэлхийн худалдааны төвийг санагдуулах аж.   Данейл Хэнри далайн боомтын Нью Йорк болон Нью Жерсигийн офицерууд өглөөний 9.01 минутад хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нь.   Агаарын бөмбөлөг энх тайвныг илэрхийлэн тэнгэр өөд хөөрлөө. 6 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emegnel:
Ene segegdel bichsen humuus uls torjihoo boliod amia aldsan humuusiig bolood ar geriinheniig n' neg orovdoj bodoj uzsen uu? Hudalaa boon ulstorchid yu ch medehguim baij.
2013-09-14
Matriin nulims:
Oorsdoo delbelchihsen gedeg n ulam batlagdsan. America iin mason uud ooriin ard tumen bolon delhiigeer togloj duusdaggui aimshgiin uls
2013-09-13
zochin:
amerikiin ard tymen bolon niit delxiin xymyysiig xuuraxaa odoo zogsoo uursduu xiisen jvjigee odoo il gargax tsag n bolson baga bush buruugaa xylee
2013-09-12
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-12