“Хай би ойл” ХК-ийн үнэт цаас 6.67 хувиар буурчээ

.
ТОП-20 индексийн тухайд 13.876.26 нэгжид хүрч, 8.41 нэгжээр буюу 0.06 хувийн бууралттай гарчээ. Пүрэв гарагийн арилжаагаар 5 компанийн хувьцааны ханш өсөлттэй байсан бол 8 компанийх тогтвортой, 5 ХК-ийн үнэт цаас бууралттай гарчээ. Тухайлбал “Гермес центр” ХК-ийн ханш 14.41, “Баялаг Налайх” ХК 13.66 хувь, “Бэрх Уул” ХК 11.6 хувийн өсөлттэй байна. Харин “Хай би ойл” ХК -6.67 хувь, “Хөх ган” ХК -6.43 хувийн буурсан үзүүлэлттэй байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ