“Twitter” хувьцаа гаргана
Америкийн хөрөнгийн бирж, үнэт цаасны комисст “Twitter” компани хувьцаа гаргах хүсэлтэй байгаагаа мэдэгдэн баримт бүрдүүлж өгсөн байна. “Ройтер” агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж Goldman Sachs тус компанийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахад батлан даана гэжээ.
Мэргэжилтнүүд “Twitter” компанийг 10 тэрбум гаруй ам.доллараар үнэлж байгаа аж. eMarketer зөвлөгөө өгөх фирмийн судалгаагаар жиргээний компанийн энэ жилийн орлого 583 сая ам.доллар хүрэх бололтой.
Twitter сайт 2006 оны гуравдугаар сард интернэтэд бий болсноос хойш 170 сая жиргээ цацагджээ. Өнөөдөр жиргээнд 500 гаруй сая хүн санаа бодлоо солилцож байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ