Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгасан юм. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг ийнхүү хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ